Skip to content
Opens in a new window
Д.Жамбалсүрэн: Австралид мэргэжлээрээ ажилд орсны дараа жинхэнэ том сорилтуудтай тулгардаг
14 September 2026

Д.Жамбалсүрэн: Австралид мэргэжлээрээ ажилд орсны дараа жинхэнэ том сорилтуудтай тулгардаг

SBS Mongolian - SBS Монгол хэлээр

About
Тэрээр 2019 онд Австралид иржээ. Энгийн ажлуудад амархан орчихно гэсэн төсөөлөлтэй байсан ч цэвэрлэгээний ажилд тэнцээгүй хариу авч, гал тогооны туслахын шалгалтад ороод ногоогоо удаан хэрчсэн гээд хасагдаж байв. Юу ч хийж чадахгүй гэж үү гэж урамгүйхэн өнгөрч байсан өдрүүд нь ард хоцорчээ. Түүнийг Д.Жамбалсүрэн буюу Jana гэж дууддаг. Одоо бол мэргэжлээрээ Big Four-ын нэг Ernst & Young Australia компанид Ахлах мэргэжилтэн бөгөөд, өөрийн мэдлэг, чадвартаа үндэслэж карьер ментор хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

#sbsaudiopodcast