Өөртөө цаг гаргах нь хамгийн том хөрөнгө оруулалт | Sanhuu Ugnu Podcast
15 June 2025

Өөртөө цаг гаргах нь хамгийн том хөрөнгө оруулалт | Sanhuu Ugnu Podcast

Sanhuu Ugnu Podcast

About

Подкастын энэ season-ийн онцлог нь Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа залуус оролцож байгаа гэдгийг дахин сануулмаар байна. Энэ удаагийн дугаарт бүтэн цагийн ажилтай шинэхэн ээжийн өнцгөөс ажил амьралын тэнцвэрээ хэрхэн зохицуулдаг, зайнаас ажиллахын онцлог, карьерын хувьд тогтвортой тууштай байснаар ямар өсөлт авчирдаг, мөн ажлын хажуугаар өөрийн дуртай зүйлдээ хэрхэн цаг зарцуулдаг, эрч хүчээ яаж цэнэглэдэг гээд Дрэйпэр Капитал Монголиа ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Х. Түвшин (Түвшинка) өрнүүлсэн амттай яриаг та бүхэнд хүргэхдээ таатай байна. Түүний хүсэл сонирхолдоо хөтлөгдөн эхлүүлсэн positive.birth.mongolia сошиал сувгаар дамжуулж байгаа мэдээллийг хэрэгтэй нэгэнд түгээж өгөхийг сонсогч та нартаа уриалмаар байна.