Монголдоо тултлаа туршлага хуримтлуул, боломж ирнэ | Sanhuu Ugnu Podcast
15 December 2025

Монголдоо тултлаа туршлага хуримтлуул, боломж ирнэ | Sanhuu Ugnu Podcast

Sanhuu Ugnu Podcast

About

Энэ он ч шувтрах гээд подкастын 4-р улиралаа эхлүүлэх гэж нилээн юм боллоо.Аргагүй байхаа, энэ удаагийн дугаарт алс холын Австрали улсын PwC Australia-д уул уурхай болон бусад салбарын томоохон байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдалтай холбоотойгоор аудит болон зөвлөх үйлчилгээний хэсэгт Senior Manager, Sustainability Reporting and Assurance ажлыг хариуцаж ажилладаг Ч.Оюунгоо (Око)найзыг урьж оролцууллаа.Түүний хувьд 2011-2024 онд PwC Mongolia-д олон янзын салбарын компаниудад аудит болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үйлчилгээ үзүүлж ажилласан арвин их туршлагатай, тэр дундаа уул уурхайн салбараар мэргэшиж ажилласан.2010, 2011 онуудад Монголд ОУ-ын нягтлан бодох бүртгэлийн сүлжээ фирмүүд орж ирж байсан үе. Яг энэ үед ч мөн адил PwC Mongolia үүсгэн байгуулагдаж байхад анхны гишүүдийн нэг болж энэ фирм-д Associate-с ажлын гараагаа эхлэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсч хөгжсөн 13 жилийн дараа карьерын хувьд томоохон шийдвэр гаргаж PwC Australia-д шилжин ажиллаж буй түүний баялаг түүхийг энэ удаагийн дугаараар онцолж байна.Компанийн санхүүгийн тайлагналын ил тод байдал, тайлагналын чанар, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад хэн нөлөө бүхий байдаг вэ гэхээр, товчхондоо Big4 гэгддэг нягтлан бодох бүртгэл, аудитын фирмүүд байдаг. Үйлчлүүлэгчээ ажлын байранд нь educate гэх үү дээ. Мэргэжлийн хувьд түүчээ нь болж, мэргэжлийн ёс зүйн хэмжээг баримтлан, ОУ-ын стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд гар бие оролцдог хариуцлагатай, үнэ цэнэтэй ажил мэргэжил гэж боддог оо. Олон сонирхолтой яриа, өнцөг, үзэл санааг энэ дугаараас олж мэдээрэй. Cheers.